Кино – Click

Би кино үзэх их дуртай. Киноноос их олон зүйлийг авч, сурч мэдэж болдог. Өчигдөр орой нилээн орой болтол сууж “Click” нэртэй киног дахин үзэв. Хэд дэх удаагаа үзсэнээ мартжээ. Гайхалтай кино шүү. Тэгээд ер нь өөрийн үзэх дуртай кинонуудын талаар блогтоо цувралаар оруулахаар шийдсэн юм. Эхний кино CLICK

Гарсан он: 2006
Найруулагч: Франк Корачи
Төрөл: sci-fi comedy-drama
Гол дүрүүдэд: Адам Сэндлэр, Кейт Бекинсэл, Кристофер Волкен
IMDB үнэлгээ: 6.6/10

Гол агуулга: Майкл Ньюмен гэдэг залуу амьдралыг яг л хуурцаг шиг ухраах, урагшлуулах боломж олгодог удирдлагатай болдог. Гэвч удирдлага түүний хүссэнийг давуулан биелүүлж эхэлсэнээр амьдрал нь орвонгоороо эргэдэг.

За тэр яахав. Адам Сэндлэр бол инээдмийн төрөлд гайхалтай жүжигчин. Гэхдээ жүжиглэлтээсээ илүүтэй спийч гэж ярьдаг аман хэлбэрээр хүмүүс инээлгэх чадвар нь илүү юм даа. Энэ кинонд тэрээр дан ганц хүнийг инээлгээд зогссонгүй, хүний сэтгэлийн нандин утсыг хөндөж, догдлуулж чаддаг юм. Киноноос олж авах хамгийн гол зүйл нь хүн өөрийн хүсч байгаа зүйлээ тэр бүр мэддэггүй. Жаахан зүйлд шантарч, амьдралыг хялбарчлах гэсэн бэлэнчлэх гэсэн сэтгэлгээтэй байдаг нь юунд хүргэж болдоггийг харуулжээ. Мөн хамгийн гол нь хүний амьдралд хамгийн нандин зүйл бол ГЭР БҮЛ байдаг юм гэдгийг кинонд гайхалтайгаар харуулдаг.

Энэхүү киног анх үзэхэд эхэндээ инээд хөөр болж, нээрээ ийм удирдлагатай болчихвол догио гэж бодогдсон шүү. Дунд хэсэгтээ хэтэрхий маазраад, жаахан уйтгартай болдог нь үнэлгээг буруулчихдаг юм шиг санагддаг. Гэхдээ төгсгөл бол гайхалтай. Хамгийн оргил хэсэг нь Майкл (Адам Сэндлэр) эмнэлэгт үхэх гээд хэвтэж байснаа хүүдээ “Гэр бүл нэгт байх ёстой” гэж хэлэх гэж гардаг хэсэг шүү дээ. Энэ хэсгийг үзээд өөрийн эрхгүй дотор сонин болоод л огшоод ирдэг юм. Тэгээд үхэх гээд хэвтэж байхдаа эхнэртэй хандаж бичсэн зурвас нь гарч ирнэ “Will you still love me in the morning”. Муйхар миний орчуулгаар бол “Өглөө болоход чи надад хайртай хэвээрээ байх уу” гэж гардаг. Харин хариу нь тэр хоёрын үг болох “Forever & ever babe” Ерөнхийдөө бол энэ үг нь энэхүү киноны бренд үг юм уу даа. За тэгээд үхэх гээд хэвтэж байхдаа энэ зурвасаа эхнэртээ өгтөл эхнэр нь хараад “Forever & ever babe” гээд хэлэхэд л огшоод явчихдаг юм даа. Нэг удаа үзэхэд гэмгүй л кинодоо. Би бол олон үзээд уйдаагүй л байна.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s