Завгүй байх сайхан…

Ойрд яасан ч завгүй байна дааа. Гэхдээ завгүй байх сайхан юм ааа.

Гэрэл зураг сонирхон, ажлаад чамгүй хугацаа өнгөрсөн байна. Харин одоо илүү бүтээлч байх үүднээс, мөн бусадтай мэдлэг, мэдээллээ хуваалцах үүднээс ажлууд хийж эхэллээ.

“Гэрэл зураг” нэртэй ТВ-ийн нэвтрүүлэг хийж эхэлснийг зарим хүмүүс мэдсэн байхаа. Үүгээрээ Монголын гэрэл зургийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулахыг зорьж байна. Нэвтрүүлгээ гаргаж эхлээд 3 дугаар гаргалаа. Бидэнтэй хамт байгаа үзэгчидтэй бас талархаж байгаагаа хэлье…

Энэхүү нэвтрүүлгээр монголын чадварлаг гэрэл зурагчдаа олонд таниулах, гэрэл зурагчин хүний ажлын хүнд хэцүү байдлыг харуулах, гэрэл зураг сонирхон суралцаж байгаа хүмүүст мэдлэг, мэдээлэл өгөх зорилгуудыг өмнөө тавьж ажиллаж байна. Мөн өөрийн уран бүтээлүүдээ ч зогсоолгүй үргэлжлүүлсээр байна.

Хамт ажиллаж, тусалж дэмжиж байгаа хүмүүстээ их баярлаж байнаа. (Тавка чи энд том байр эзэлж байгаа шүү :D )

Сайхан цаг үргэлжилсээр…

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s