Комик баатруудын кино сүүлийн хэдэн жил нилээд эрчээ аван гарсаар байгаа билээ. Удахгүй 2012 онд Марвел комикын баатруудын нэгдэл Авенжирс нэртэй кино гарах гэж байгаа талаар ч бас сонссон л биз. Харин би энэ удаад ДС комиксын баатар болох Батмений шинэ цувралын 2-р анги Харанхуйн баатар ангийн тухай бичмээр санагдлаа.

Кино – Click
Би кино үзэх их дуртай. Киноноос их олон зүйлийг авч, сурч мэдэж болдог. Өчигдөр орой нилээн орой болтол сууж “Click” нэртэй киног дахин үзэв. Хэд дэх удаагаа үзсэнээ мартжээ. Гайхалтай кино шүү. Тэгээд ер нь өөрийн үзэх дуртай кинонуудын талаар блогтоо цувралаар оруулахаар шийдсэн юм. Эхний кино CLICK
Нэээээх сайхан юм бичмээр байна…
Нэг л тархи минь хөлдөөд байх шиг. Нэг сайхан юм бичих гээд бодоод л яваад байдаг. Яаж эхлээд хэрхэн төгсгөх учраа олохгүй хийсвэр санаа л яваад байдаг яадаг юм билээ.
Блогтоо орж ирэхгүй байсаар надад гомдож байх шиг байна даа. хэхэ. Их бодож байгаад нэг өдөр сайхан юм бичих байлгүй дээ. Тэрнээс урьтаад жижиг зүйлүүд бичиж л байдаг юм билүү
Аз жаргалын нууц
… Нэгэн наймаачин аз жаргалын нууцыг мэдээд ир гээд хүүгээ хамгийн мэргэн хүн рүү илгээж гэнэ. Залуу элсэн цөлөөр дөц хоног явсаны эцэст уулын орой дээр үлэмж гоё шилтгээн байхыг олж харжээ. Түүний хайж явсан Мэргэн тэр шилтгээнд аж төрдөг болой.
Санасныг бодвол, шилтгээн нь гэгээнтний аглаг сууцтай ер адилгүй, харин ч хөл ихтэй газар байж. Тэнд бараагаа санал болгосон наймаачид холхиж, булан тохойд нь хүмүүс цугларан элдвийг ярьцгааж, жижиг найрал хөгжим ялдамхан ая тоглож байсны дээр том танхимын дунд энэ нутагт олж болох хамгийн тансаг нандин идээ ундаа тавьсан ширээ зассан байж гэнэ.
Bye bye Harry!
За ингэж нэг 10 жил үргэлжилсэн энэ их цуврал дуусдаг юм байжээ.
Өнгөрөгч ням гариг буюу 8-р сарын 21-нд дүүгийнхээ төрсөн өдрийг далимдуулж Harry Potter: Deathly Hallows Part 2-ийг зорин байж үзлээ. Удаан ч хүлээснийг хэлэх үү орохынхоо өмнө дүүтэйгээ яаж дуусах талаар янз бүрийн санаа дэвшүүлж ярилцаж байв. Харри үхэх үү, Снейп үнэхээр урвасан гэж үү эсвэл өөр санаа агуулж байгаа юу, Үхлийн гурван шүтээний нэг нь хаана байна вэ гээд л…
Тэнгис кино театрт Харри Поттерийн нээлтэнд зориулан тусгайлан зассан үзэсгэлэнгийн хэсэг байсан нь үнэхээр сонирхол татахуйц байлаа. Ном болон ДВД хувилбар, Харригийн өмсгөл, Нимбус 2000 шүүр, шидэт саваанууд гээд л…
Transformers 3 үзсэн нь…
Удаан хүлээж, хүсэн хүлээж байж нэг юм энэ киног үзлээ. Энд тэндхийн хов жив сонсохнээ битгий үз, хэрэггүй кино дараа нетээс татаад үз гэж байсан ч Киног зөвхөн кино театрт гэсэн уриан дор Тэнгисийг зорьсон. Харамсалтай нь гарч ирэхдээ тийм ч сэтгэл хангалуун байж чадсангүй.
Ер нь сүүлийн үед кино үзээд сэтгэл хангалуун гарч ирэхээ байжээ. Ядаж байхад сүүлийн үеийн кинонууд яасан ч урт болцгооцон юм. Үүний өмнө бас Pirates of Caribbean-ыг үзэх гэж байж ядсаар байж таарсан. 2 цагийн кино гэхэд 3 цаг үргэлжилж байгаа юм шиг л хүн залхаасан. За тэр яахав гол сэдэвтээ оръё.
Аав боллоооооо…
Миний хүүхдүүд… хэхэ.

Та хоёртоо хайртай шүү.
Завгүй байх сайхан…
Ойрд яасан ч завгүй байна дааа. Гэхдээ завгүй байх сайхан юм ааа.
Гэрэл зураг сонирхон, ажлаад чамгүй хугацаа өнгөрсөн байна. Харин одоо илүү бүтээлч байх үүднээс, мөн бусадтай мэдлэг, мэдээллээ хуваалцах үүднээс ажлууд хийж эхэллээ.
“Гэрэл зураг” нэртэй ТВ-ийн нэвтрүүлэг хийж эхэлснийг зарим хүмүүс мэдсэн байхаа. Үүгээрээ Монголын гэрэл зургийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулахыг зорьж байна. Нэвтрүүлгээ гаргаж эхлээд 3 дугаар гаргалаа. Бидэнтэй хамт байгаа үзэгчидтэй бас талархаж байгаагаа хэлье…
Энэхүү нэвтрүүлгээр монголын чадварлаг гэрэл зурагчдаа олонд таниулах, гэрэл зурагчин хүний ажлын хүнд хэцүү байдлыг харуулах, гэрэл зураг сонирхон суралцаж байгаа хүмүүст мэдлэг, мэдээлэл өгөх зорилгуудыг өмнөө тавьж ажиллаж байна. Мөн өөрийн уран бүтээлүүдээ ч зогсоолгүй үргэлжлүүлсээр байна.
Хамт ажиллаж, тусалж дэмжиж байгаа хүмүүстээ их баярлаж байнаа. (Тавка чи энд том байр эзэлж байгаа шүү
)
Сайхан цаг үргэлжилсээр…
Та нараас аврал эрэхгүй
Аврал эрсэн эх дэлхий гэх юм. Харин бид түүнээс аврал эрэх учиртай бус уу? Бид дэлхийн алган дээр цугларсан нян бактери. Паразит шүү дээ. Тэр гараа угаах төдийд л бид үгүй болох байж.
Цаг хугацаа…
Өнгөрсөн Одоо Ирээдүй
Цаг хугацаа
Энэ цаг хугацаанд бид юу вэ?
“Өдөр хоног бүхэн өнө мөнхийн нэгээхэн хэсгийг өөртөө тээж явдаг” – Пауло Коело
Өчигдөр ном уншаад бодож суулаа. Цаг хугацаа гэж ер нь юу юм бэ? Өнгөрсөн, одоо, ирээдүй гээд л хуваах юм. Тэгээд өөрт нэгэн санаа бууж ирсэн тул магадлахын тулд та бүхэнтэй хуваалцаж байна.


